ХӨВСГӨЛ: Дохионы хэлний сургалтад төрийн албан хаагч нарыг хамруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сyргалтыг өнгөрсөн онд зохион байгуулсан.
Харин энэ удаа анхан болон ахисан шатны сургалтыг зохион байгуулж, сургалтад 17 байгууллагын 35 албан хаагч хамрагдаж байна.
Сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дохионы хэлний багш, орчуулагч, докторант Б.Саранчимэг багш удирдан явуулж байна.
Хөвсгөл аймагт сонсголын бэрхшээлтэй 477, хэл ярианы бэрхшээлтэй 201 иргэн амьдардаг боловч дохионы хэлний багшгүйн улмаас төрийн үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй байдаг.
Иймээс сургалтыг тодорхой үе шаттай зохион байгуулж, төрийн байгууллага бүрд
дохионы хэл мэддэг албан хаагчийг бэлтгэхийг зорьж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн захирал Ц.Оюун-Эрдэнэ ярилаа.