ӨНӨӨДӨР: Төрийн албаны нэгдүгээр ээлжийн шалгалт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-12 06:19:24

Улаанбаатар,2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.


08:00 цагт: Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалтгалтын нээлт болон нэгдүгээр ээлжийн шалтгалт  Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлнэ.  Холбогдох утас:99012549

10:00 цагт: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд болно.

14:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.


Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.

"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ. 

3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож байна.

4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.

相关新闻