“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Польшид 100 оюутан суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Варшав, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа.
Ерөнхийлөгч ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.
Польшид Засгийн газар хоорондын шугамаар 74 оюутан сурч байна. 2017 оноос Онцгой байдлын ерөнхий газар жил бүр хоёр оуютнаа сургаж бэлтгэдэг болжээ.
МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн Эдийн засгийн сургууль хамтран 2018 оноос 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна.