УИХ дахь намуудын бүлэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-17 11:50:13

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН, АН-ын бүлэг Төрийн ордонд өнөөдөр хуралдана.


Үүний зэрэгцээ УИХ-ын даргын 2025 оны 66 дугаар захирамжаар байгуулсан Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулсан “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.


УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээсэн. Нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай горимоор сонсов.

相关新闻