Тамаваши Б.Мөнх-Оргил гурван башё дараалан качигоши хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн Харү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.
11 дэх өдрийн барилдаанд манай сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил хамгийн түрүүнд качигоши буюу тавин хувийн амжилтаа үзүүлэв. Өдгөө 40 нас хүрч буй түүний хувьд 2024 оны хаврын тэмцээнээс хойш дөрвөн башё дараалан 7-8 гэсэн амжилт гаргасан. Тэгвэл 2024 оны арваннэгдүгээр сарын хойш гурван башё дараалан тавиас дээш хувийн амжилт үзүүлж байна.
Мэргэжлийн сумогийн таван зиндаанд барилдаж буй манай 20 бөхөөс Тамавашигаас гадна жюүрёод Роога А.Амарсанаа, макүшитад Хокүтомарү Н.Чинзориг, Асахакүрюү Р.Жамъянтогтох, Сэйхакүхо Ө.Дэмиджамц, санданмэд Госэйзан Б.Мөнх-Од, Саданохикари Д.Наранцогт, жонокүчид Тэнросэй С.Лувсангомбо нар тавин хувийн амжилтаа хийлээ. Тэгвэл комүсүби Киришима Б.Лхагвасүрэн тэмцээнийг тэргүүлэгч Такаясүг давснаар тавин хувийн боломжоо хадгалж үлдэв. Монгол сумочдын амжилтыг хүргэе.
Макүүчи
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн 5-6
М-2 Чёошёома Г.Мөнхсайхан
4-7
М-7 Тамаваши Б.Мөнх-Оргил
8-3
М-8 Оошёома П.Дэлгэрбаяр
6-5
М-12 Оонокацү
Б.Чойжилсүрэн 7-4
Жюүрёо
З-1 Тамашёохо Э.Энхманлай 7-4
З-3 Роога А.Амарсанаа 8-3
З-6 Б.Миторюү Төрболд 3-8
З-10 Дайсэзэн А.Асгахад 6-5
Макүшита
Б-7 Дайшёохо Ч.Шижирбаяр 2-3
З-8 Котокэнрюү Г.Билгүүн 0-4
З-9 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3-2
З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 4-1
Б-15 Асахакүрюү Р.Жамъянтогтох 4-1
Б-16 Казэноүми Ц.Билгүүн 3-3
З- 21 Хокүтомарү Н.Чинзориг 4-2
Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 2-3
З-45 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 4-2
Санданмэ
З-6 Госэйзан Б.Мөнх-Од 4-2
Б- 18 Саданохикари Д.Наранцогт 4-2
Жонокүчи
Б-13 Тэнросэй С.Лувсангомбо 5-1