“Төв математик” олимпиадад 23 сумын 600 гаруй суралцагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-01 10:36:51

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. "Төв математик" олимпиадыг 13 дахь жилдээ зохион байгуулж, 2 дугаар шатны шалгаруулалт Батсүмбэр суманд болов.


Олимпиадад 23 сумын 28 сургуулийн 2-12 дугаар ангийн 649 суралцагч, бага ангийн болон математикийн 81 багш нийт 730 оролцогч оролцож шилдгүүдээ тодруулсан байна.


Тус олимпиад нь математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн шинжлэх ухаанд шимтэн суралцах хүсэл сонирхлыг дэмжих, масс сургалтын чанарт ахиц гаргах, сурагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой юм.


Багийн нийлбэр дүнгээр Зуунмод сум тэргүүн байр эзэлж, дэд байрт Лүн сум шалгарсан бол гутгаар байрт Батсүмбэр сум тус тус шалгарчээ.  


Энэхүү олимпиад нь 2023 онд 22 сумаас ирж оролцож байсан бол энэ жил 23 сумын 600 гаруй суралцагч оролцсоноороо онцлог байна. Олимпиад бол тухайн сонгосон хичээлийг илүү гүн гүнзгий түвшинд судлах боломжийг олгодгоороо ололттой зүйл юм. 



相关新闻