ГОВЬ-АЛТАЙ: Ундны усны чанар стандарт шаардлагад нийцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас хүн амын ундны усны эх үүсвэрт шинжилгээ хийжээ.
Аймгийн Эрүүл мэндийн газраас хүн амын ундны усны эх үүсвэрт хөндлөнгийн шинжилгээтэй хяналтыг улирал тутамд хийдэг ба 2025 оны нэгдүгээр улирлын шинжилгээг аймгийн төвийн усны нөөц байгууламж, ус түгээх байр 1, 2, 15, 17 дугаар байрны усны машинаас ундны усны зургаан дээж авч Стандарт хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна.
Химийн шинжилгээний дүнгээр “Хүрээлэн буй орчин, ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” стандартын шаардлагад нийцжээ.
Түүнчлэн “Ундарга-Алтай” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрийн лабораторидоо ундны усанд өдөр тутам химийн шинжилгээ хийдэг.