Төрийн аудитын газруудын туршлага, мэдээлэл солилцох өдөрлөг Баянхонгор, Хэнтий аймагт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-04-04 13:38:51

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төрийн аудитын байгууллагын Аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын харилцан туршлага солилцох өдөрлөг-2025 Хэнтий болон Баянхонгор аймагт үргэлжиллээ.


Аудитын байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, харилцан суралцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой арга хэмжээнд харилцагч талууд аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон түүний харьяа агентлагийн удирдлага, төлөөлөл оролцож төрийн аудитын үйл ажиллагаагаа танилцуулав.

Мөн Төрийн аудитын байгууллагын системийн хэмжээнд 2024 онд үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгээрээ Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар дэд байр, Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газар гутгаар байр эзэлснийг тус тус зарлаж, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавын мэндчилгээг дэвшүүлж, дипломыг гардуулан өгөв.

Энэхүү өдөрлөг нь Төрийн аудитын байгууллагуудын сайн туршлагыг түгээх, аудитын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням, Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга, Тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Энхболд нар оролцов.





相关新闻