ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Чинэ цэргийн наадамд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-04-04 15:22:34

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн БНСУ-ын Өмнөд Кёнсан аймгийн Чанвон хотод энэ сарын 4-7-нд болж буй Чинэ цэргийн хөгжим, цэргийн ёслолын наадамд оролцож байна.

 

Энэхүү наадамд Монгол Улсын ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АНУ-ын 8 дугаар армийн үлээвэр найрал хөгжим, БНСУ-ын Үндэсний үлээвэр найрал хөгжим, Тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжим, Хуурай замын цэргийн үлээвэр найрал хөгжим, Агаарын цэргийн үлээвэр найрал хөгжим, Хүндэт харуулын хөгжим, Чанвон хотын үндэсний бүжгийн чуулга тус тус оролцож буй. Цэргийн хөгжмийн наадам ихэнх оронд “Зэвсэггүй энх тайвныг тогтоох нь” уриан дор болдог бол энэ удаагийн наадам “Ой хээрийн түймрийн улмаас амь эрсэдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн "Бид хамтдаа" уриан дор болж байгаа аж.

 

18 дахь жилдээ болж байгаа тус наадамд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим 2007, 2016 онд амжилттай оролцож, Монгол Улс, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, үндэсний болон цэргийн хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авч байсан юм. Эл наадамд оролцсоноор өөрийн орныг сурталчлахаас гадна бусад орны соёл урлагтай танилцах, үлээвэр хөгжим өндөр хөгжсөн орнуудын мэргэжил нэгт хөгжимчид, удирдаачидтай туршлага солилцох, түүнийгээ бататгах зэрэг олон талын ач холбогдолтой.


 

相关新闻