Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-04-07 06:21:43

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. -2025 оны дөрөвдүгээр сарын 7-13-нд болох үйл явдлын тойм-


Улаанбаатарт:

4 дүгээр сарын 7-ндУИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

4 дүгээр сарын 7-нд: Эрүүл мэндийг хамгаалах өдөр тохиож байна.

4 дүгээр сарын 7-9-нд: Ази тивийн шатрын 3.3 бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээнийг нээлттэй хэлбэрээр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.

4 дүгээр сарын 8, 9-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

4 дүгээр сарын 8-14-нд: Үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

4 дүгээр сарын 9-ндЗасгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 10, 11-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 12-нд: Олон улсын сансрын нисэгчдийн өдөр тохиож байна.

4 дүгээр сарын 12-нд:  "Дэлхийн цирк Монголд- 2025" олон улсын циркчдийн хамтарсан тоглолт AIC Steppe arena-д болно.

4 дүгээр сарын 12-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг тайзнаа толилуулна.


Орон нутагт:

4 дүгээр сарын 7-ндАрхангай аймгийн Автотээврийн төвөөс Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн зохион байгуулна.

4 дүгээр сарын 7-нд: Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хоёрдугаар хэсэг эхэлж хөнгөн атлетик, хөлбөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн тус тус болно.

4 дүгээр сарын 7, 8-нд: Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хоёрдугаар хэсэг эхэлж хөнгөн атлетик, хөлбөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн тус тус болно.

4 дүгээр сарын 8-14-нд: Архангай аймгийн АРА аренад “Хангайн бүсийн иргэдийн спортын их наадам-2025” III шат болно.

4 дүгээр сарын 9-нд: Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хүрээнд жудо бөхийн тэмцээн болно.

4 дүгээр сарын 10-нд: Архангай аймагт хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлт болно.

4 дүгээр сарын 10, 11-нд: Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн болно.

4 дүгээр сарын 11-нд: Завхан аймгийн Улиастай суманд "24/3 Шүдээ зөв угаа-2025" өдөрлөг болно.


-Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Улсын физикийн 36 дугаар олимпиадыг энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилж байна.

-Архангай аймгийн АРА аренад Бадминтоны УАШТ энэ сарын 8-ныг хүртэл болж байна.

 

Хилийн чанадад:

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 9-нд болж байна.


 Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн гэрэл зургийн үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-ныг хүртэл гарч байна. 


Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  


 

相关新闻