Сайн үйлсийн өдрийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-07 08:52:44

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Монголын сайн дурынхны төв болон бусад байгууллагууд хамтран “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэв.


Уг үйл ажиллагаанд сайн дурын 1500 гаруй өсвөр үеийн хүүхэд залуус оролцсон юм.


Дэлхийн 100 гаруй орны иргэд жил бүрийн дөрөвдүгээр сард сайн дурын үндсэн дээр нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлж "Good Deeds day” буюу “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ жил өсвөр үе, залуучуудын эрүүл амьдралын зан үйлийг сурталчлах зорилгоор "Teenage Life Style" уриан дор уг өдрийг төв талбайд тэмдэглэв. Мөн хүүхдийн эрүүл амьдралын хэв маягийн талаар эрүүл зөв хооллолт,  дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн эрүүл мэнд, хорт зуршил зэрэг сэдвээр мэргэжлийн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

 

相关新闻