Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “В” дивизоны урьдчилсан шатанд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах “В” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн Монгол Улсад анх удаа болно.
Тодруулбал, энэ сарын 11-13-нд Улаанбаатар хотын “М банк арена”-д энэхүү тоглолтыг зохион байгуулах бөгөөд тэмцээнд манай улсын шигшээгээс гадна Тайвань, Хонконгийн баг өрсөлдөх юм. Дээрх гурваас ердөө цор ганц баг эрхээ авах болзолтой. Манай шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд нэгдсэн бэлтгэлээ базааж байна.
Тэмцээний хуваарийг танилцуулъя.
Дөрөвдүгээр
сарын 11: Тайвань-Хонконг
Дөрөвдүгээр
сарын 12: Хонконг-Монгол
Дөрөвдүгээр
сарын 13: Монгол-Тайвань
Жич: Эхний өдрийн тоглолт 19:00 цагаас, бусад нь 15:00 цагт эхэлнэ.