Эмэгтэй хөлбөмбөгчид ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-08 15:37:22

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх гэж байна.


Тодруулбал, урьдчилсан эхний шатны тоглолт ирэх зургаадугаар сарын 23-нд эхлэх бөгөөд манай улсын шигшээ баг энэ хүрээнд анхны тоглолтоо хийнэ. 12 хоногийн хугацаанд болох урьдчилсан шатанд монголчууд Тайланд, Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай учраа таарчээ. Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд 34 орны багт найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. 


Монголын эмэгтэй баг дөрвөн жилийн өмнө анх удаа Азийн цомын тэмцээнд оролцох урьдчилсан шатанд өрсөлдөж байв. Түүнээс хойш олимпын наадам, Зүүн Ази болон ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглож байсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан чансааны жагсаалтад 193 орноос 128 дугаарт бичигдсэн байна. 



相关新闻