“Монголын хүчтэн” багийн халз барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-09 11:11:17

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, Тэнүүн” энтертайнмэнт хамтран Монголын хүчтэн” нэртэй шинэ хэлбэрийн багийн халз барилдааныг зохион байгуулах гэж байна.


Энэхүү барилдаан 140 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд барилдаанд улсын заан, харцага, начин болон аймаг, цэргийн арслан цолтой тус бүр шилдэг зургаан бөх оролцох юм. Бөхчүүдийг үзэгчдийн дунд санал асуулга явуулж, хамгийн өндөр санал авсан бөхчүүдэд урилга хүргүүлэх аж. Санал хураалт маргааш өндөрлөнө.


Ингэхдээ бөхчүүд цол цолоороо нэг баг болох бөгөөд хоорондоо халз барилдах юм. Тодруулбал, үзэгчдээс хамгийн өндөр санал авсан аймаг, цэргийн арслангууд нэг баг болно. Мөн начингууд нэг баг болно. Улмаар хамгийн түрүүнд аймаг, цэргийн арслангууд начингуудын багтай халз барилдах аж. Ялсан нь харцагуудын багтай, цаашлаад заануудтай өрсөлдөх журмаар зохион байгуулна.

相关新闻