ДУНДГОВЬ: Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын Архивын тасагтай хамтран 15
сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд
архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын онлайн сургалт зохион байгуулав.
Сургалтын хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль,
журам, стандартыг танилцуулж, баримт бичгийн бүрдүүлэлт, хадгалалт, ангилал,
цахим шилжилтийн нөхцөл дэх бичиг баримттай хэрхэн ажиллах талаар онол, арга
зүйн мэдлэг олгож, албан хэрэг хөтлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл
солилцжээ.
2025 оны нэгдүгээр сараас эхлэн төрийн албан хэрэг
хөтлөлтөд кирилл бичгийг монгол бичигтэй хослуулан хэрэглэх болсонтой холбогдуулан
баримт бичгийг стандартын дагуу монгол бичгээр хэрхэн хөтөлж, материалаа
бүрдүүлэх талаар ойлголт өгсөн нь сургалтын онцлог байв.