СҮХБААТАР: Олон улсын бүжгийн уралдаанаас 4 алт, 5 мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-10 13:23:52

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Нарны хүүхдүүд дуу бүжгийн клубийн багш, сурагчид анхныхаа олон улсын тэмцээнээс дөрвөн алт, таван мөнгөн медаль хүртжээ.


Тодруулбал, энэ сарын 5,6-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан "Kuace-2025" олон улсын бүжгийн уралдаанд тус клубийн хоёр багш, 15 сурагч мөн "Жаахан шарга" театрын хоёр бүжигчин оролцсон юм.



Тэмцээний мэргэжлийн төрөлд "Жаахан шарга" театрын бүжигчин МУСТА Л.Ган-Эрдэнэ, МУСТА Б.Сайхантуяа, Б.Чулуунчимэг, Ц.Энхмаа нар мөнгө, сонирхогчдын төрөлд "Нарны хүүхдүүд" бүжгийн клубийн хамтлаг бүжиг алт, гоцлол бүжгийн төрөлд  М.Мөнхжин, В.Мишээл, Ү.Чинбаяр нар тус бүр алт, Ө.Бадамдорж мөнгөн медаль хүртжээ.

 

Бүх оролцогч үндэсний, ардын бүжгээ бүжиглэсэн. Ингэхдээ Монгол Улс тэр дундаа Сүхбаатар нутгийнхаа бахархал, түүх, өв соёлыг бүжгээр дамжуулан илэрхийлэхийг зорьж бүжиг тус бүрээ дэглэсэн. Энэ нь ч бусад оролцогчоос ялгарч, шүүгчдэд өндрөөр үнэлэгдсэн гэж клубийн багш Л.Ган-Эрдэнэ хэллээ.

 

"Нарны хүүхдүүд" клубийн багш, сурагчид дөрөвдүгээр сарын 11-нд нутагтаа ирнэ.

 

相关新闻