Жүжигчин Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” байгуулсныг нь үнэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-31 13:55:40

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат СТА, жүжигчин Г.Ундармаад талархал илэрхийллээ.

Өргөө амаржих газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд “Итгэлийн танхим” байгуулж, үйлчлүүлэгчдийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө гээд иж бүрнээр тохижуулсан. Тэгвэл жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслийг  орлогынхоо 30 хувиар санхүүжүүлж тохижуулсаныг нь  ЭМЯ үнэлж өнөөдөр Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат түүнд "Хүндэт өргөмжлөл" гардууллаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ, "Манай салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулсан танд талархал дэвшүүлье. Яамны зүгээс эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хувь хүн болон албан байгууллагуудад нээлттэй" хэмээн онцлов.

 Б.Заяа

相关新闻