Хөвсгөлд 4715,3 мянган толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт 23 сум 1 тосгоны 126 багийннутагт 8486 хот айл, 17348 малчин өрхөд 4715,3 мянган толгой мал өвөлжих ба үүнээс тэмээ 2,1, адуу 203,1, үхэр 414,5 хонь 2302,1, ямаа 1793,5 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 7835,4 мянган мал өвөлжихөөр бэлтгэл ажлыг хангаж байна.
Отроор гадна аймагт Жаргалант, Түнэл, Цагааннуур сумаас хил залгаа Архангай, Булган аймгийн сумдад 9 өрхийн 1,9 мянган толгой мал үүнээс бод 0,7, бог 1,2 мянга өвөлжинө. Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 11 сумын 220 өрхийн 40,4 мянга, сум дундын отрын бүс нутагт 86 өрхийн 38,9 мянган толгой мал, тусгай хэрэглээний отрын бүс нутагт 1 сумын 30 өрхийн 36,0 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 3 сумын 210 өрхийн 71,7 мянган толгой, нийт дүнгээр отроор 15 сумын 833 өрхийн 260,8 мянган толгой мал отроор өвөлжих ажээ.
Б.Гантуяа