Хөрөө рам ажиллуулах журмыг шинэчлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-31 15:16:47

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны хуралдаанаар  орон нутагт хөрөө рам ажиллуулах журмыг баталсан бөгөөд хэрэгжилтийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж журмыг шинэчлэхээр болов.

Журам нь 13 заалттай бөгөөд үүнээс 90 хувьтай хэрэгжиж яваа заалт 2, 70 хувьтай хэрэгжиж яваа заалт 4, 10 хувьтай хэрэгжиж яваа заалт 3 ба журмын хэрэгжилт 50 хувьтай гэнэ. Журам хангалтгүй хэрэгжиж буй шалтгаан нь амьдралд нийцээгүй заалт ихтэй, үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд сөрөг үр дагавар их байгаа гэнэ. Цаашид журмыг мэргэжлийн байгууллага болон үйл ажиллагаа явуулж буй иргэд хамтран шинэчлэхээр боллоо.

Тус аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 130 хөрөө рам байгаа бол Мөрөн суманд 12 ажилладаг бол өвлийн улиралд 4 хөрөө рам үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Б.Гантуяа  

相关新闻