Шинэ-Идэр суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-31 15:38:14

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд хөрөнгө оруулалтыг концессийн гэрээгээр “Хөвсгөл Геологи” компани 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус цэцэрлэгийн нийт өртөг 2 тэрбум төгрөг бөгөөд барилгын ажил өнгөрсөн 6 сард эхэлж 4 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд барьж дуусчээ. Шинэ цэцэрлэг 2 давхар, дотроо нольтой,  сүүлийн үеийн стандартаар баригджээ. Шинэ-Идэр сумын хэмжээнд 0-5 насны 385 хүүхэдтэй ба шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор 150 гаруй хүүхэд өдөр бүр сургуулийн өмнөх боловсрол эзэмших бол үлдсэн хүүхдүүдийг зуны хувилбарт сургалтанд хамруулах ажээ.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдаж байсан боловч дотроо нольгүй, дулаан хангамж муу стандартын бус гээд олон шалтгааны улмаас цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо эрс багассан учраас шинэ цэцэрлэгийг концессийн гэрээгээр гүйцэтгүүлжээ.

Б.Гантуяа 

相关新闻