Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд А.Мягмаржав түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит 32 бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Хөвсгөл хөгжил” сангийн бөх аймгийн начин Алгаагийн Мягмаржав түрүүлж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат “Интер пресс” ХХК-ийн бөх аймгийн арслан Ганжуурын Батням үзүүрлэлээ. Тус аймагт жил бүр ирээдүйн шилдэг бөхчүүдийг бэлтгэх, Уйлган голын 3 аваргын энэтэй шилдэг бөхчүүдийг төрүүлэх зоригоор Мөрөн хотыг тойрсон 4 уулын хишиг барилдааныг улирал бүр зохион байгуулж байгаа нь орон нутгийн бөхчүүдийн том бэлтгэл дасгал сургуулилт гэдгийг залуу бөхчүүд хэлж байлаа.
Б.Гантуяа