Арц Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 18-20 метр хүрч, шороогоор шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи нутгийн
баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун
өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор зарим
үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж
+8-+13 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал
нутаг, Халх голын хөндийгөөр +13-+18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр +23-+28 градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан
байна.
Алтайн салбар
уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуургатай. Гэхдээ хуурайшилт
нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас
анхааруулжээ.