ХӨВСГӨЛ: Мөрөн хотыг 10 мянган цэцгээр гоёно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-16 12:01:28

Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайг энэ зун 10000 цэцгээр гоёно.


Нийт 2630 м.кв талбайд 10000 цэцэг суулгах бөгөөд өвлийн хүлэмжид цэцгийн үрсэлгээг 2 дугаар сараас эхлэн хийсэн байна.


Цаг агаар дулаарахаар үрсэлгээг 6 дугаар сар гаргаж суулгахаар төлөвлөжээ.


Хот тохижилт үйлчилгээний төвөөс иргэдэд болон гадаад, дотоодын зочдод өнгө үзэмжтэй, ая тухтай орчин бүрдүүлэхээр сүүлийн жилүүдэд Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан цэцэгжүүлж байна.


Анх 2017 онд Мөрөн сумын хэмжээнд 8000 цэцэг үрслүүлж чимснээс хойш жил бүр цэцэгжүүлдэг болжээ.


Энэ жилийн хувьд цэцгийн нэр төрөл, тоог олшруулан гоёхоор үрслүүлж байна.

 

相关新闻