“Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-17 09:40:51

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метр хэмжээтэй хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад орууллаа.


Тус агуулахад хийн хуваарилагч буюу манифолд төхөөрөмжөөр 72 баллон хүчилтөрөгчийг хийн хоолойн системээр эмнэлэгтэй холбож, яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй шаардлагатай өрөөнд хүчилтөрөгч нийлүүлэх юм. 


Хүчилтөрөгчийн агуулахын барилгын зураг төслийг “Дукат” компани боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” компани ажиллан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэжээ. 



相关新闻