Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ-наас Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Ингэхдээ нийгмийн
олон төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, эрдэмтэн
судлаач, төрийн болон төрийн
бус байгууллагын саналыг хуулийн төсөлд тусгаж байгаа. Энэ удаа МУИС-ийн Хүн
ам зүйн хөтөлбөрийн эрдэмтэн судлаач багш нартай уулзсан бөгөөд багш, судлаачид хүн ам зүйн
асуудлыг голлон анхаарч, гэр бүлийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.
Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь гэр бүлд
дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, нийгмийн цогц
үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрд хүргэж тогтвортой, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой аж.
Хуулийн төслийг
баталснаар гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, ялангуяа бага насны болон олон хүүхэдтэй гэр бүлийн
амьдралын чанарыг сайжруулах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг хангах, гэр бүлд ээлтэй орчин
нөхцөл бүрдүүлэх юм гэдгийг ГБХНХЯ
мэдээлжээ.