ӨМНӨГОВЬ: Олимпиадад амжилттай оролцсон 3 сурагч МУИС-д урилгаар сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-18 17:27:25

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулсан улсын физикийн олимпиадад Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн физикийн багш Б.Үүрмандах ахлагчтай гурван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.

 

Физикийн багш Б.Үүрмандах нь орон нутгаас амжилттай оролцсон 10 багшийн нэгээр шалгарч, улсын цолд ойрхон багш шагналыг хүртжээ.

 

Харин улсын физикийн олимпиадаас Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн 12в ангийн суралцагч Энхтөрийн Тэргэл  мөнгөн медаль, төвийн бүсийн физикийн олимпиадаас хүрэл медаль, Өмнөговь аймгийн физикийн төрөл мэргэжлийн олимпиадаас алтан медаль хүртсэн бол Даланзадгад сумын дөрөвдүгээр сургуулийн суралцагч Цэрэнтогтохын Жамцдорж 2024 онд Өмнөговь аймгийн математикийн төрөл мэргэжлийн олимдиадаас алтан медаль, Говийн бүсийн математикийн олимпиадаас алтан медаль, Монголын математикийн 60-р олимпиадаас тусгай шагнал, 2025 онд Өмнөговь аймгийн математикийн төрөл мэргэжлийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа МУИС-ийн физикийн ангид элсэн суралцах урилгыг хүлээн авлаа.


Нийт Өмнөговь аймгаас 3 сурагч МУИС-д элсэн суралцах урилга хүлээн авсан юм.

相关新闻