ӨМНӨГОВЬ: Хүн амын 60.4 хувийг 15-59 насныхан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-18 15:13:15

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт байнга оршин суугаа хүн ам 2024 оны жилийн эцсийн байдлаар 78763 болжээ.

 

Нийт хүн амын 40717 мянга буюу 51.7 хувийг эрэгтэйчүүд, 38046 мянга буюу 48.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 

Насны бүтцээр ангилбал 14 хүртэлх насны хүүхэд 31.9 хувийг, 15- 59 насны хүн ам 60.4 хувийг, 60-аас дээш насны хүн ам 7.7 хувийг эзэлж байна.

 

Өрхийн тоо 26075 болж өмнөх оноос 737 мянга буюу 2.9 хувиар өсөж эрэгтэй өрхийн тэргүүлэгчтэй өрх 16637 буюу 63.8 хувь, эмэгтэй өрхийн тэргүүлэгтэй өрх 9438 буюу 36.2 хувийг эзэлж байгааг Өмнөговь аймгийн Статистикийн газраас мэдээллээ.


相关新闻