СЭЛЭНГЭ: Маргааш ихэнх сумын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 18
/МОНЦАМЭ/. Маргааш ихэнх сумын нутгаар хүчтэй салхи, шороон
шуургатай байна.
Өнөөдрийн 20:00 цагаас маргаашийн 20:00
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг.
Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи
баруун хойноос секундэд 8-13 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын
температур шөнөдөө +2+7 градус дулаан, өдөртөө +15+20 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг.
Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун
хойноос секундэд 8-13 метр. түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +4+6 градус,
өдөртөө +16+18 градус дулаан байна.
4 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 21, 22-нд зарим сумын нутгаар бороо, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд баруунаас
секундэд 7-12 метр, 20-нд ихэнх сумаар,
21-24-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч,
шороон шуурга шуурна.
19-нд ихэнх нутгаар дулаан байх
боловч цаашдаа сэрүүсэж, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө
-7-12 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус, бусад нутгаар шөнөдөө -2-7 градус
хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна.