Бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай дахин тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай дахин тэргүүлж, хурц арслан Д.Алтанцоож дөрөвдүгээр байр рүү дэвшлээ.
Монголын үндэсний
бөхийн холбооноос барилдаан бүрийн дараа бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргадаг болсон. Өнгөрсөн бямба гарагт болсон улсын арслан М.Лхагвын нэрэмжит улс,
аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдааны дараа улсын аварга
О.Хангай чансааг тэргүүлж тэргүүлж эхлэв. 256 бөхийн барилдаанд үзүүрлэснээр
тэр 1100 оноо авсан юм. Тэгвэл дунд шөвөгт шалгарсан улсын заан М.Лхагвагэрэл дэд
байр руу ухарсан бол улсын начин Э.Батмагнай энэхүү барилдаанд зодоглоогүй ч
гуравдугаар байраа хадгалж үлдэж чадлаа.
Харин өмнөх чансаагаар шилдэг арваас гадна эрэмбэтэй байсан аймгийн хурц арслан 256 бөхийн барилдаанд түрүүлснээрээ 1600 оноо авснаар 6600 оноотой болж, чансааны дөрөвдүгээр байр руу дэвшив. Шинэ чансаагаар улсын начин Ч.Батчулуун нэг байр ухарч тавд, заан Б.Бат-Өлзий хоёр байр урагшилж зургаад, арслан Ц.Бямба-Отгон нэг байр ухарч долоод, хурц арслан Н.Өсөхбаяр гурван байр ухарч наймд, начин Д.Амарсайхан хоёр байраар хойшилж есөд, заан Д.Хүдэрбулга аравдугаар жагссан байна.
“Топ-20”-д багтсан бөхчүүдийг
танилцуулъя.
11. Улсын заан
С.Сүхбат 5450 оноо
12. Улсын арслан
Б.Орхонбаяр 4900 оноо
12. Улсын начин
Б.Түмэндэмбэрэл 4900 оноо
14. Улсын харцага
Н.Золбоо 4850 оноо
15. Улсын начин
Л.Энхсаруул 4800 оноо
16. Улсын начин
Х.Цогтгэрэл 4450 оноо
17. Улсын начин
Б.Түвшинтөгс 4300 оноо
17. Аймгийн
арслан Ч.Алтангэрэл 4300 оноо
19. Аймгийн
арслан Ц.Төмөрцоож 3900 оноо
20. Аймгийн
арслан Е.Көптилек 3850 оноо