Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 42 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг боловсруулжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл нь 8 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд гол агуулга, хэрэгжилтийн үр нөлөө, олон улсын жишигт нийцсэн зохицуулалтын талаар хэлэлцэж, оролцогчдын санал, зөвлөмжийг авах зорилгоор энэ сарын 18-нд хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 240 гаруй хүн оролцож, хуулийн төсөлд санал өгсөн байна.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ бол нийгмийн шударга ёс, эдийн засгийн тэгш хүртээмжийн асуудал юм.