Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн олон улсын сайн туршлагыг судлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-22 12:57:46

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал  /UNCTAD/-тай хамтран  “Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн бодлого, туршлага” сэдэвт үндэсний сургалтыг зохион байгууллаа.


Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан хөгжил, эдийн засгийн суурийг бэхжүүлэх зорилготой тус сургалтад шинжлэх ухаан, технологийн парк, бизнес инкубатор, хамтын оффис, технологи дамжуулах төвийн төлөөлөл, гарааны бизнес эрхлэгчид оролцож, тус  паркийг амжилттай хөгжүүлж буй улс орны төлөөлөлтэй уулзан туршлага солилцов.


Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Д.Алтангэрэл хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, инновацын зардлыг ДНБ-ний нэг хувьд хүргэж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацын паркын бодлого, тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд өнөөдрийн хурал ач холбогдолтой" хэмээн онцлов.


"Шинжлэх ухаан, технологи, инноваын паркийн бодлого, туршлага" үндэсний сургалт нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд оролцогчид Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн гүйцэтгэлийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, сургалтын төгсгөлд танилцуулах аж. 







相关新闻