Усны салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ЮНЕСКО-той хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-24 14:50:59

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/.   БОУАӨ-ын сайд С.Одонтуяа ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн шинжлэх ухааны хэлтсийн дарга ноён Абоу Аманитай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.


Уулзалтаар Монгол Улс Усны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр “Ус ба цөлжилт” сэдвээр хамтарч үйл ажиллагаа зохион байгуулах санаачилгаа танилцуулав. Мөн ЮНЕСКО-гийн оролцоог “Бэлчээр, малчдын олон улсын жил-2026” болон COP17 хүрээнд “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын эвсэл” байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжих, хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.


Талууд усны салбар дахь судалгаа, чадавх бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. 

相关新闻