ОХУ-ын Буриадын Дуурийн театрын уран бүтээлчид Монголын тайзнаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-24 15:13:47

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын шилдэг уран бүтээлчид Монголд иржээ.


Тэд УДБЭТ-ын тайзнаа Кармен дуурь болон гала концертоо толилуулах юм. Манай улсаас 110 хүний бүрэлдэхүүнтэй баг Буриадад энэ сарын 3, 4-нд зочилж, Ж.Вердийн “Аида” дуурь, гала тоглолтоо зохион байгуулсан. Харин энэ удаа Буриадын уран бүтээлчид ирээд байна. Маргааш Ж.Бизегийн “Кармен” дуурийг үзэгчдийн хүртээл болгох бол 27-ны ням гарагт гала тоглолтоо өргөн барих юм.


ОХУ-ын Буриадаас 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бөгөөд бөгөөд тэдний дунд ОХУ-ын гавьяат жүжигчин Билигма Ринчинова, Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Эдуард Жагбаев, Ольга Жигмитова, Буриадын гавьяат жүжигчин Елена Мохосова, Дамба Занданов, Мэргэн Санданов, Олон улсын уралдааны шагналт Валерия Андреева, Жамсо Бамбагаев, Оюна Дарижапова нар багтжээ. Буриад уран бүтээлчдийн гала тоглолтын хөтөлбөрт алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, И.Штраус, П.И.Чайковский, В.А.Моцарт, Г.Доницетти, А.Каталани нарын сор бүтээлүүдийн хэсгээс багтсан байна.


ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн театрыг 1939 онд байгуулж, 1949 онд Эрдмийн театр цол авчээ.

Хоёр орны уран бүтээлчид ирэх зургаадугаар сард П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг дээр дахин ирж хамтран тоглох юм. 







相关新闻