Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. -2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-нд болох үйл явдал-
Улаанбаатарт:
4 дүгээр сарын 28-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
4 дүгээр сарын 30-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд
болно.
5 дугаар сарын 1-нд:
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.
5 дугаар сарын 1, 2-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 2-нд:
Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр тохиож байна.
5 дугаар сарын 2-нд: Монгол
Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн
үндэсний III чуулган"-ыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.
5 дугаар сарын 3-нд:
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.
5 дугаар сарын 4-нд:
Үндэсний бичиг үсгийн баяр тохиож байна.
-Монгол Улсын Их
Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү
Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр
сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийнэ.
-Дархлаажуулалтын долоо хоног орон даяар
үргэлжилж байна.
Орон нутагт:
4 дүгээр сарын 28-нд: Булган аймгийн БТСГ-т Хойд бүсийн зөвлөлийн
анхдугаар хуралдаан нээлтээ хийнэ.
4 дүгээр сарын 28-нд: Булган аймгийн
Цогтхунтайжийн талбайд “Хангайн бүсийн түншлэл” Хамтын ажиллагаа
үзэсгэлэн худалдаа болно.
5 дугаар сарын 1-нд:
Архангай аймагт цэрэг татлагын нэгдсэн үзлэгтэй.
5 дугаар сарын 2-нд: Архангай
аймагт 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг аймгаас мордоно.
5 дугаар сарын 2, 3-нд: Завхан аймгийн
Улиастай суманд хүүхдийн ардын урлаг, соёлын "ЯРГУЙ-2025" наадам
болно.
5 дугаар сарын 2, 3-нд: Дорноговь
аймгийн Сайншанд суманд Морин спорт, уяачдын холбооноос уламжлал болгон зохион
байгуулдаг “Хутагтын хурд” хаврын бүсийн хурдан морины уралдаан болно.
5 дугаар сарын 3, 4-нд: Завхан аймгийн Шилүүстэй, Ургамал, Нөмрөг, Их-уул, Асгат сумдад хурдан морины хаврын бүсийн уралдааныг зохион байгуулна.
5 дугаар сарын 3, 4-нд: Архангай аймагт "Илүү их уншъя” уриатай "Архангай номын баяр-2025” Г.Дэмид жанжны талбайд болно.
5 дугаар сарын 3, 4-нд: Завхан аймгийн
Улиастай суманд Ахмадын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Хилийн чанадад:
Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж
буй “Дэлхийн экспо-2025” Монгол
Улсаас 10 гаруй компани оролцож байна.
Чехийн Үндэсний
музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.