Төмөр замын дээд сургуулиас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Төмөр замын дээд сургуулиас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хааж засна.
НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлснээр энэ сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 4 хүртэл 22:00-6:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурийг солино. Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх тул жолооч нар шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.