Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томьёог хөгжүүлэгч байгууллагад элслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томьёог хөгжүүлэгч “snomed international” байгууллагын албан ёсны гишүүн болсныг ЭМЯ мэдээлэв.
Тус яамнаас эрүүл мэндийн төрөлжсөн мэдээний санг хөгжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний өгөгдлийг олон улсын ангилал кодчлолын дагуу цуглуулж, боловсруулах зорилгоор энэхүү байгууллагад элсжээ. Байгууллагын гишүүн болсноор эмнэл зүйн нэр томьёоны өгөгдлийн санг эх орондоо нэвтрүүлэх арга аргачлалд суралцаж, үүнийг системтэй зөв хийх боломж бүрдэх юм.