БНСУ-тай шатдаг хийн аюулгүй байдал, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-01 11:59:37

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичгийн хүрээнд талууд шатдаг хийтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдал, эрх зүйн орчин, сургалт судалгааны чиглэлд хамтарч ажиллана. Энэ нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Шатдаг хийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ашиглалтын үеийн аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдүүлэх, хяналтын нэгдсэн тогтолцоог чадавхжуулах” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.


Ташрамд дурдахад, Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, соёл боловсрол зэрэг  салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж ирсний нэг нь эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа юм.

 

 

相关新闻