“Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна. Энэхүү төсөл нь энэ жилийн аяны хүрээнд өрнөх томоохон ажил байх болно” хэмээн мэдээлэв.
Тэрбээр цааш ярихдаа, “Дээрх төслөөс гадна энэ жил айл бүр
хашаандаа 5 мод тарих кампанит аяныг өрнүүлнэ. Хашаандаа мод тарих
ажлыг өмнө нь төрийн бус байгууллагуудын түвшинд хэрэгжүүлж ирсэн. Энэ жилийн аянд
нийслэлийн бүх дүүрэг буюу 108 хорооны 8000 өрхийг хамруулна. Мод тарих ажилд өнгөрсөн
жилүүдэд ихэнхдээ томоохон бизнес эрхлэгчид хамрагдаж ирсэн тул энэ жилээс
өрхийн бизнесийг дэмжихээр тогтсон.
Тиймээс мод тарьсан айл өрхүүд И-Монголиа системд тарьсан модоо бүртгүүлдэг болох зохицуулалтыг хийж байна. Мөн Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж хүүхэд бүр мод тариасай хэмээн уриалж байна" гэв.