Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар Солонгост туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-02 23:52:57

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатарын санаачлагаар “Эрүүл мэндийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн  эмч, сувилагч нар БНСУ-ын Тэжон хотын Согу дүүргийн Конянг Их сургуулийн эмнэлгээс туршлага судалж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй танилцав.

Энэ үеэр тус улсын эрүүл мэндийн тогтолцоо, салбарын бодлого чиглэл, Эрүүл мэндийн удирдах дээд газрын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, ард нийтийн эрүүл мэндийн тухай хууль, эх баригчийн ажил үүргийн хуваарь, ёс зүйн хууль дүрэм, төрөлт удирдах удирдамжийн хэрэгжилт, ээлтэй орчин бүрдүүлэлт, халдвараас сэргийлэх хяналт, улсын эмнэлгийн эмч ажилчдын ажлын уялдаа, хамтын ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцсон байна.

Танилцах аяллыг аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн албаны дарга Б.Баяндалай ахалж, Нэгдсэн эмнэлгийн Сувилгааны алба, Мэс заслын тасаг, Төрөх тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Поликлиникийн тасаг, Лабораторийн тасаг, Дотрын тасгийн эмч сувилагч нарын төлөөлөл бүхий 10 гаруй хүн оролцжээ.

Б.Гантуяа 

相关新闻