Нэгдсэн эмнэлэг “Хүчилтөрөгчийн нэгдсэн систем”-тэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Хүчилтөрөгчийн нэгдсэн систем”-ийг бий болгож, ашиглатанд орууллаа.
Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болжээ. Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалт орсон хүүхэд болон насанд хүрэгчдэд түргэн шуурхай хананы хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай гэнэ. Цус харвалт, зүрх судас, уушигны хүнд өвчтэй, мэс заслын дараах хүнд өвчтнүүд үйлчлүүлдэг мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасагт энэхүү систем нь чухал хэрэгтэй байсныг эмч, мэргэжилтнүүд онцолж нэгдсэн системийг Төрөх эмэгтэйчүүд, Мэс засал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Яаралтай тусламж, Дотор, Хүүхэд, Халдварт зэрэг хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага ихтэй тасгуудад байршуулжээ.
Нэгдсэн системийг богино хугацаанд “Медгаз” ХХК-нna хамт олон чанартай хийж гүйцэтгэсэн ажээ.
Б.Гантуяа