ӨНӨӨДӨР: “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-15 07:35:23

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал

-Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна.

9:00 цагт: Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад зориулсан кибер аюулгүй байдлын сургалт МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 88813754

10:00 цагт: "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын өнөөгийн байдал" хэлэлцүүлэг Миллинум плазад болно. 

11:00 цагт: “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно.

11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн одон медаль гардуулна.

19:00 цагт: BEST OF KHUSUGTUN” пянзны нээлтийн тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно.


-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бүх нийтээр мод тарина.

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.


Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.


相关新闻