Говийн нутгийн хойд хэсгээр бороо, цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-15 08:41:38

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар 8-20 цаг солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.


Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6-+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11-+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26-+31 градус, бусад нутгаар +17-+22 градус дулаан байна.


Хангайн уулархаг нутгаар энэ сарын 16-нд цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул хуурайшилт нэмэгдэхийг ЦУОШГ-аас анхааруулжээ.

相关新闻