Инфляц улсын хэмжээнд 8.6 хувьтай гарахад хүнсний барааны үнэ голчлон нөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-16 16:24:06

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  Инфляц дөрөвдүгээр сард 8.6 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.3 хувиар багассаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Энэ өсөлтөд хүнсний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 2.7, бензин түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6, дотоодын мах, хатуу түлшнээс бусад барааны үнэ 5 нэгжээр өссөн нь голчлон нөлөөлжээ.

Инфляц өнгөрсөн сарынхтай харьцуулахад бага гарсныг бараа материалын үнэ буурсан мэтээр ойлгож болохгүй. Энэ нь өсөлтийг хурд багассаныг харуулж байгаа юм хэмээн Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил тайлбарлав.

 






相关新闻