ӨМНӨГОВЬ: “Шилдэг уншигч”-аар Д.Энхтуул тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг үндэсний хэмжээнд жил бүрийн тадугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэдэг уламжлалтай.
“Илүү
их уншъя” уриатайгаар Өмнөговь аймаг 2025 оны тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд
номын баярыг тэмдэглэлээ.
Тус
үйл ажиллагааны зорилго нь нийтийн ном уншлагыг дэмжих, номын сангийн өв, сан
хөмрөгийг баяжуулах, ном хэвлэлээ сурталчлах зорилготой.
Өмнөговь
аймгийн төв номын сангаас номын баярыг угтан олон ажлыг зохион байгуулж, шилдгүүдээ
номын баярын өдөр шалгаруулан шагнаж урамшууллаа.
Хамгийн
олон ном уншсан буюу 250 гаруй ном уншиж “Шилдэг уншигч”-аар Даланзадгад сумы 10 дугаар
багийн иргэн Д.Энхтуул, “Сайхан бичигтэн хүүхэд”-ээр Даланзадгад сумын гуравдугаар
сургуулийн 10б ангийн сурагч Б.Намуун шалгарлаа.
“Нацагдорж
тэмдэг”-ээр 4 дүгээр сургуулийн 5а ангийн сурагч Базарсадын Чулуунчимэг, 5а
ангийн сурагч Баярсүрэнгийн Анударь, 5в ангийн сурагч Чулуунбаатарын Ивээл нар
шагнууллаа.
Мөн Өмнөговь аймгийн төв номын сангаас өрх гэр бүлийн гишүүдийн ном унших дадал зуршлыг бий болгох, цахим хэрэглээг бууруулах зорилгоор нийт 165 гэр бүл, 11 байгууллагын эцэг эхийн зөвлөл хамруулан ном унших аяныг зохион байгуулжээ.
“Шилдэг уншигч гэр бүл”-ээр Г.Баярсүрэнгийн гэр бүл, Г.Заяабаатарын гэр бүл, Б.Хандаамаагийн гэр бүл тус тус шалгарсан бол “Шилдэг уншигч эцэг эхийн зөвлөл”-өөр Даланзадгад сумын 8 дугаар цэцэрлэг шалгарчээ.