СЭЛЭНГЭ: Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө
суманд 4 дүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг энэ сарын 17-ны 11:53 цагт цурамд оруулж,
өнөөдөр 7:15 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтий тусгай хамгаалалтын
газарт хүлээлгэн өгсөн байна.
Түймрийг унтраахад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт 218 хүн, 22 автомашин, 5 морьтойгоор ажилласан байна.