СЭЛЭНГЭ: Мах, сүүний үнэ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд
байрладаг хүнсний зах, худалдааны төвүүдэд мах, сүүний үнэ буурсан байна.
Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өнөөдрийн байдлаар үхрийн мах 17500-17000, хонины мах 14500-14000, ямааны мах 12000-11500 төгрөг, сүү 3500-3300 төгрөг болж тус тус буучээ.
Харин элсэн чихэр (кг), Алтан тариан
1-р гурил (кг), цагаан будаа (кг), А-80, А-92, дизель түлш зэрэг 6 төрлийн
барааны үнэ тогтвортой байна.