Зарим байршилд түр хугацаагаар зам хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 25-28-нд төрийн айлчлал хийж байна.
Айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж буйтай холбогдуулан Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж зэрэг байршилд замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийх аж. Тиймээс жолооч нарыг хүлээцтэй хандахыг холбогдох албаныхан уриалав.
Ташрамд
дурдахад, Монгол, Австрийн хооронд
анх 1963 оны долоодугаар
сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. 62 жилийн хугацаанд Австрийн төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчилж
байгаа нь энэ юм.