УВС: “Алдарт эх”-ийн одонг 465 ээж хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 465 ээж “Алдарт эх”-ийн 1, 2-р зэргийн
одонгоор энгэрээ мялаалаа.
Тодруулбал, “Алдарт эх”-ийн 1-р зэргийн одонгоор 98 ээж, “Алдарт эх”-ийн 2-р зэргийн одонгоор 367 ээж шагнууллаа.
Одон гардаж буй ээжүүдийн хамгийн залуу нь 27 настай,
хамгийн ахмад нь 73 настай байлаа.
“Алдарт эх”-ийн 1, 2-р зэргийн одон гардуулах ёслол бямба гарагт “Ойрад” ХЖТ-т болсон бөгөөд энэ үеэр 100 гаруй
ээж энгэрээ мялаасан юм. Харин үлдсэн ээжүүд хүүхдийн баяраар сум сумандаа
одонгоо гардан авлаа.