Сумын төвийн нэг км замыг хатуу хучилттай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-04 16:55:26

Сүхбаатар  аймгийн Түмэнцогт сумын төв зам болох 1 км орчим замыг хатуу хучилттай болгожээ.

Энэхүү ажлыг сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн  хөрөнгөөр бүтээн байгуулсан бөгөөд нийт 215 сая төгрөг зарцуулсан гэх мэдээллийг сумын засаг дарга Б.Ганцогт өглөө. Түмэнцогт сумын хойгуур өнгөрч буй Мянганы замтай энэхүү зам нь холбогджээ. Замын гүйцэтгэгчээр Гашууны гол ХХК ажилласан байна.

Өмнө нь 2014 онд сумын төв доторх 2 км тойрог замыг хайргаар хучиж, сайжруулсан. Цаашид энэхүү замаа мөн хатуу хучилттай болгох зорилготой байгаа юм байна.

Т. Одончимэг  

相关新闻