Яруу найрагч С.Гантогтох шүлгийн 3 түүврээ номын санд гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн хэмжээнд Засаг даргын 100 хоногийн ажлыг танилцуулах нээлттэй өдөрлөг боллоо. Энэ үеэр аймгийн Төв номын санд тус аймгийн Сэврэй сумын уугуул яруу найрагч С.Гантогтох өөрийн шүлгийн түүврийн 3 номоо гардуулан өглөө.
Тэрээр "Миний нутгийн аяс", "Хөөрхөн бүсгүй", "Хатан Сэврэй эгшиглэн" номнуудаа уншигч олныхоо гар дээр хүргээд байгаа юм.
Даршрамд дуулгахад тус өдөрлөгийн үеэр аймгийн төв номын сан 5 төрлийн 168 ширхэг ном бүхий номын үзэсгэлэн гаргаж, интернэтийн үнэ төлбөргүй үйлчилгээ, танхим, гэрээр ном олгох үйлчилгээнүүдийг уншигч олондоо үзүүллээ. Энэ өдөр нийт 12 шинэ уншигч бүртгэн, 73 ирэгсэдэд 203 ширхэг ном олгож, 12 хүн интернэтийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, уншигч үйлчлүүлэгчдээс номын сангийн үйлчилгээний талаар санал асуулга авсан байна.
Д.Мишигсүрэн